Японы Фукушимагийн АЦС-ын нөөцлүүрээс 100 тонн орчим цацраг идэвхжил өндөртэй ус асгарсан гэж йтус станцыг хариуцдаг Tepco компани мэдээллээ. Хавхлагийг санамсаргүйгээр нээлттэй орхисноос болж хортой ус асгарсан байж болзошгүй ч далай руу орох магадлал бага гэж Tepco –ийн төлөөлөгч Масаюки Оно мэдэгдсэн байна. 2011 онын 3-р сард Японд 9.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт, цунами болсны дараа Фукушимагийн АЦС-ын хөргүүрийн систем гэмтсэнээс үүдэн дэлбэрэлт болж, улмаар цацраг идэвхт бодисоор хордсон ус удаа дараа асгарсан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/