Балба улсын удирдлагууд уулчдын хооронд зодоон гарахаас сэргийлэх зорилгоор Эверестийн бэлд орших баазад харуулын алба байгуулахаар шийдсэн байна. Хамгийн сүүлийн жишээг дурдахад өнгөрсөн 4-р сард 7,470 метрийн өндөрт авиралт хийж явсан Европын уулчид нутгийн уугуул иргэд болох Шерпчүүдтэй зодолджээ. Хэдийгээр тэрхүү үл ойлголцол сүүлд нь шийдэгдсэн боловч Эверестийг зорих хүний тоо нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна.
Авиралтын улирал эхэлдэг 4-р сард Эверестийн бэлд орших баазад цэрэг, цагдаагийн албан хаагчид ажиллаж эхэлнэ гэж Балбын аялал жуулчлалын сайд Дипендра Поудел мэдэгджээ. Түүний хэлснээр тэдэнд аялал жуулчлалын яамныхан туслалцаа үзүүлж ажиллах юм байна. Харуулууд уулчдын аюулгүй байдлыг хангаад зогсохгүй асуудалд орсон авирагчдад тусалж, дүрэм журмыг сахиулна гэж Associated Press агентлаг мэдээллээ.
Хамгийн анх 1953 онд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, Балбын уулчин Дэнзэн Норгай нар Эверестийн оргилд гарснаас хойш 3,000 гаруй хүн дэлхийн ноён оргилд хөл тавьжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/