УИХ-ын дэд дарга Г.Батхүү Өвөрхангай аймгийн Тарагт, Уянга, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Төгрөг, Баянгол, Сант, Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл, Бүрд суманд “Төр ба Иргэн” өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 5-наас 25 хүртэл үргэлжлэх өдөрлөгийн үеэр тэрбээр хөдөөгийн иргэдтэй биечлэн уулзаж, УИХ-аас баталсан хууль, бодлого, шийдвэрийг сурталчлах юм. Мөн орон нутгийн хөгжил, үйлдвэржилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэн, иргэдийн дуу хоолой, санал бодлыг сонсож, шийдэх гарцыг хамтдаа тодорхойлох зорилготой. Өдөрлөгийн үеэр нийгмийн халамж, даатгал, иргэний бүртгэл зэрэг төрийн үйлчилгээ үзүүлнэ.