logo
Төмөр хатагтай Б.Ангирмаа залруулга хүлээж байна

Төмөр хатагтай Б.Ангирмаа залруулга хүлээж байна

2011/09/08
Сүүлийн үед сонин сэтгүүл, сайт-уудаар Киви хамтлагын ахлагч, СТА Ука буюу Уламбаяр, мөн Monnis group-ийн Б.Чулуунбаатар нарыг амрагууд болсон хэмээн холбон бичих болсон. Монголчууд бид сайн яваа нэгнээ муулж, буруу ташаа мэдээлэл түгээх нь амны зугаа аятай адил болсон гэхэд хэлсдэхгүй. Урлагын салбарт амжилт гарган уран бүтээлээ улам сайжруулах гэж цаг нартай уралдан яваа уран бүтээлч, СТА киви хамтлагын ахлагч Уламбаяр, мөн үр хүүхдийнхээ сайн эцэг, хайртай гэргийхээ халамжит сайн нөхөр, улсдаа юм хийж бүтээж, Монгол улсдаа тэргүүлэгчдийн тоонд яваа бизнес эрхлэгч, Моннис групп-ын Б.Чулуунбаатар гэж тус тусынхаа ажилаа мэдэж, өөрсдийнхөө эрх үүргийг мэдэрдэг, боловсролтой, ёс суртахуунтай энэ хүмүүсийг ор үндэслэлгүй хорлон бичиж, гүтгэн доромжилж бичсэнийх нь төлөө Продюссер Б.Ангирмаа болон  Моннис групп-ын Б.Чулуунбаатар нар хуулийн хамгаалагчтайгаа ярилцан шүүхэд дуудхад бэлэн болсон байгаа юм байна. Энэхүү худал ташаа мэдээлэл цацсан бүх сайт-уудыг он, сар, өдөртэй нь тэмдэглэн авч, холбогдох хүмүүсийн хамт баримтжуулсан бөгөөд төмөр хатагтай гэж байнга бичигддэг Б.Ангирмаа жинхэнэ төмөр хатагтай гэж ямар хатагтайг хэлдэгийг харуулах гэнэ. Тэд одоохондоо энэхүү худал, ор үндэсгүй мэдээлэл цацсан сонин сэтгүүл, сайт-уудын эрхлэгч, бичсэн сэтгүүлч нарыг залруулга хийж өгөн, уучлалт хүсэхийг хүлээж байгаа бөгөөд үгүй гэвэл хуулийн дагуу арга хэмжээгээ авхад бэлэн байгаа юм байна. Сэтгүүлч миний хувьд ч бас энэ ор үндэсгүй мэдээллийн эсрэг байгаа төдийгүй энэхүү худал мэдээллийг бичсэн сэтгүүлчдийг залруулга хийн, сэтгүүлч хүний нэр хүндийг унагаах ийм мэдээлэл түгээх биш зөвхөн үнэн шударга мэдээлэл бичин сэтгүүлч гэдэг хүний нэр хүндийг өсгөөсэй хэмээн хүсэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш