logo
Төв Африк дахь харгислал...

Төв Африк дахь харгислал...

2014/02/24
Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын засгийн газрын цэргүүд хуучин Селека бүлэглэлийн босогчдын нэг байсан гэх залууг хутгалж, улмаар зэрлэгээр тамлан хөнөөж байгааг Associated Press агентлагийн зурагчин Жероме Делэй дурандаа буулгажээ. Энэхүү балмад үйлдлээс өмнөхөн болсон ёслол дээр тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод буй Катерин Самба-Панза зэвсэгт хүчиндээ хандан эв нэгдэлтэй байхыг уриалаад байсан юм.

Голдуу лалын шашинтнуудаас бүрддэг Селека бүлэглэлийн зэвсэгт дайчид өнгөрсөн онд Бангуй дахь засгийн газрыг түлхэн унагасан бөгөөд улмаар олон сар үймээн самуун үргэлжилж, цэрэг арми ч тарсан байна. Селекад харьяалагдаж байсан жижиг бүлэглэлүүд болон Христүүдийн зэвсэгт бүлэглэлийн хооронд өрнөсөн дайн тулаан, шашны мөргөлдөөнөөс болж олон мянган хүн амь үрэгдсэний зэрэгцээ Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын нийт иргэдийн бараг дөрөвний нэг нь орон гэрээсээ дайжихад хүрчээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш