"Henderson Global Investors" компаниас явуулсан судалгааны дүнгээс үзэхэд 2013 онд дэлхий даяар хувьцаа эзэмшигчдэд олгосон нийт ногдол ашгийн хэмжээ 1.03 их наяд ам.долларт хүрсэн байна. Гэхдээ өнгөрсөн онд олгосон ногдол ашгийн өсөлт маш доогуур буюу 2.3%-тай байсан гэж тус хөрөнгө оруулалтын менежментийн компани мэдээллээ. Ямартай ч 2009 оноос хойш өнөөг хүртэл ногдол ашгийн үнэлгээ 43%-иар өсчээ. Henderson Global Investors –ийн тайланд онцолсноор Хятад зэрэг хөгжиж буй эдийн засагтай улс орнуудад хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн өсөлт сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна. Нийт ногдол ашгийн гуравны нэгийг АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд хувьцаа эзэмшигчиддээ төлсөн бол 2-рт Европын биржүүдэд бүртгэлтэй компаниуд бичигджээ.
Ногдол ашгийн өсөлт /2009-2013/
Хөгжиж буй эдийн засагтай улсууд – 107%
Ази Номхон далайн орнууд – 79%
Хойд Америк – 50.5%
Их Британи – 39%
Япон – 29%
Henderson –ий шинжээчдийн үзэж буйгаар энэ жил ногдол ашгийн хэмжээ дахин өсөх төлөвтэй байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Ногдол ашгийн өсөлт /2009-2013/
Хөгжиж буй эдийн засагтай улсууд – 107%
Ази Номхон далайн орнууд – 79%
Хойд Америк – 50.5%
Их Британи – 39%
Япон – 29%
Henderson –ий шинжээчдийн үзэж буйгаар энэ жил ногдол ашгийн хэмжээ дахин өсөх төлөвтэй байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/