logo
Египетийн засгийн газар огцрох уу?

Египетийн засгийн газар огцрох уу?

2014/02/25
Египетийн засгийн газар даваа гарагт огцрох хүсэлт гаргасан талаар тус улсын төрийн мэдлийн Nile TV мэдээллээ. Ингэснээр Египетийн үймээн самуун цаашдаа хэрхэх нь улам тодорхойгүй болж буйг шинжээчид онцолж байна. Беблавигийн тэргүүлдэг засгийн газар огцрох өргөдлөө ерөнхийлөгч Адли Мансурт өгчээ. Гэхдээ өргөдлийг хүлээн автал засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Беблави мэдэгдсэн байна. 

Ажиглагчдын үзэж байгаагаар армийн командлагч, батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Абдел-Фатта Эл-Сиси ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй байна. Гэхдээ армийн удирдлагууд энэ таамаглалыг үгүйсгэж байгаа юм. Хэрэв тэрээр өрсөлдөхөөр болбол одоогийн албан тушаалаасаа огцрох шаардлагатай ажээ.  Сиси сонгуульд ялбал тэрээр Египет улс тусгаар тогтносноос хойш тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон зургаа дахь цэрэг армийн өндөр албан тушаалтан болох юм байна. Дашрамд дурдахад Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх 4-р сард зохион байгуулж магадгүй гэж CNN мэдээллээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш