logo
Улаанбаатараас Сайншанд, Замын-Үүд чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Улаанбаатараас Сайншанд, Замын-Үүд чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

2014/02/26
Сүхбаатар аймгийн Онгон суманд 1 сарын 27-нд  шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга,Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сум, Хэнтий аймгийн Галшар сум, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад нийт 2 812  үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2 803 үхрийг зориудаар устгаж, дээрхи сумдын нийт 2 173 792 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон.
 
Нийслэлд  шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга, нийслэлийн онцгой комиссын даргын шийдвэрээр Улаанбаатар хотруу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодод байнгын хяналтын 7, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 цэг 24 цагийн турш ажиллаж байна.
 
Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад олон улсын хорио цээрт мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоож Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар- Замын-Үүд чиглэлд суудлын автомашин болон 5 тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хязгаарлалаа. Тиймээс иргэд та бүхэн нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодоор тухайн чиглэлийн тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэхгүй байгааг анхаарна уу гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш