Саяхан сүр дуулиантайгаар танилцуулгаа хийсэн “Galaxy S5″ гар утас Солонгос улсын зах зээл дээр дунджаар 800-940 мянган воноор худалдаалагдах гэнэ. Сони компани “Сони Экспериа Z2″ нэртэй смарт утсаа 1 сая 100 воны үнэтэйгээр худалдаалсан боловч хэт өндөр үнэтэйгээсээ болж тооцоолж байсан хэмжээндээ хүртэл олон тоогоор борлуулагдаагүй гэдэг.
Тиймээс Самсунг компани ямар ч тохиолдолд “Galaxy S5″утсыг 1 сая воноос хэтрэхгүй үнээр борлуулна гэдгээ мэдэгдсэн. 145 грамм жинтэй, 8,1 мм зузаан , хурууны хээ уншигч бүхий 5.1 инч дэлгэцтэй , ус , шороо нэвтрэхгүй байх хамгаалалттай , бүрэн цэнэгтэй батарейгаараа 21 цагийн турш утсаар ярьж, 12 цагийн турш видео бичлэг үзэх зэрэг боломжтой гэнэ.