logo
Тулгуурт сурталчилгааны байгууламжаа буулгахыг сануулж байна

Тулгуурт сурталчилгааны байгууламжаа буулгахыг сануулж байна

2014/02/27

НИТХ-ын тогтоолоор тулгуурт сурталчилгааны байгууламжийг Чингисийн өргөн чөлөөнд байрлуулахыг хориглосон. Энэ дагуу хотын Захирагчийн ажлын алба, СБД-ийн Засаг даргын Тамгын газраас “Мон Уран” ХХК-ийг  сурталчилгааны байгууламжаа буулгахыг удаа дараа сануулж албан шаардлага хүргүүлжээ.

 Гэтэл хориглосон байршил  байгууламжаа буулгахгүй “Бид өөрсдөө авах гэж байна. Одоо авлаа” гэх мэтээр аргацаасаар ирсэн. Хуулийн дагуу албадан буулгалтын ажлыг зохион  байгуулахаар очиход хамгаалалтын албаар хамгаалуулж өөрийн эзэмшилд нэвтрүүлэхгүй эсэргүүцэл үзүүлдэг байна. Хотын өнгө үзэмжин сөргөөр нөлөөлөн, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж, иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд саад учруулж байгаа энэ үйлдлээ таслан зогсоох шаардлагатай байгааг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш