Samsung Electronics компани Galaxy утасныхаа хамгийн сүүлийн загвар болох S5-ийг танилцуулаад удаагүй байгаа билээ. Samsung –ийн удирдлагууд S5-ийг таны, бүр iPhone–ийн фенүүдийн өдөр тутмын хэрэглээ болгохоор зорьж байна. Хэрэв та энэ хоёр утасны алийг нь тууштай хэрэглэхээ хараахан сонгоогүй байгаа бол доорх мэдээллийг уншсаныхаа дараа шийдвэрээ гаргахад хожимдохгүй.
Samsung, Apple-ийн ухаалаг гар утаснууд өөр өөр үйлдлийн системээр ажилладаг. Магадгүй хамгийн том ялгаа нь энэ. iPhone 5s утас нь зөвхөн Apple –ийн ухаалаг утас, таблет компьютерт ашигладаг iOS үйлдлийн системээр ажилладаг бол Galaxy S5-д Google-ийн Android үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох Android 4.4.2-ийг суулгажээ. Samsung гэлтгүй бусад компаниуд ч бүтээгдэхүүндээ Android үйлдлийн системийг ашигладаг. Samsung компани Android-ийг өөрчилж, тусгай хувилбар болох TouchWiz-ийг бүтээсэн байна. Харин iOS–ийн хувьд илүү хурдан шинэчлэл /update/ хийх боломжтойн дээр аппликейшний сонголт ч илүү өргөн байдаг. Гэхдээ сонголт тухайн хүний хэрэглээний онцлогоос хамааралтай учраас аль нэгийг нь илүү гэж тодорхойлох нь зохимжгүй юм.
Дэлгэцийн хэмжээ:
Дэлгэцийг хэмжихдээ нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэлх зайг хэмждэг. Доорх зурагнаас хоёр утсыг гартаа барихад ямар ялгаатай байгааг харж болно. Galaxy S5 гэх мэт том дэлгэцтэй утсаар кино үзэх, мессеж уншихад илүү дээр байдгийг ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг боловч iPhone 5s нь гарт илүү эвтэйхэн, халаасанд хийсэн ч овойж товойгоод байхгүй гэдгээрээ онцлогтой. Харин хурдны хувьд аль аль нь хурдтай гэдгийг шинжээчид онцолж байна.
Их хэмжээний контенттой харьцдаг хэрэглэгчдийн хувьд багтаамж чухал үзүүлэлт байдаг. iPhone болон Galaxy-ийн аль алинаас нь 16GB, 32GB, 64GB –ийн багтаамжтайг сонгож болно. Харин Galaxy S5–д жижиг SD картыг (тусад нь зардаг) хийснээр багтаамжийг нь 64 гегабайтаар нэмэгдүүлэх боломжтой юм байна. iPhone–той харьцуулахад энэ нь S5 болон бусад Android үйлдлийн системтэй утаснуудын хамгийн том давуу талуудын нэг ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/