Өндөр орлоготой иргэдэд ноогдуулах татварынхаа хэмжээгээр ОХУ Саудын Арабыг гүйцсэн гэж BBC агентлаг PricewaterhouseCoopers (PwC) компанийн мэдээллийг иш татан мэдээллээ. PwC компани Их 20-ийн орнуудын татварын хэмжээг судалсан бөгөөд иргэдийнх нь цэвэр орлогоор жагсаалт гаргажээ.
Ингэхдээ жилийн 400 мянган ам.долларын цалингийн орлоготой, хоёр хүүхэдтэй татвар төлөгч хосыг жишиг гэр бүлд тооцсон байна. Энэ жишгээр ОХУ-ын татвар төлөгчдийн хувьд 400 мянган ам.долларын цалингийнх нь 87 хувь нь тэдний халаасанд үлддэг гэсэн тооцоог гаргажээ.
Харин Саудын Араб гэр бүлийн хувьд үлдэх хувь хэмжээ 96,86% болсон байна. Харин Италичуудын хувьд 400 мянган ам.долларын цалингийн 50.59% буюу 202.36 мянган доллар цэвэр орлого болон үлддэг байна. Тэгвэл энэ үзүүлэлт АНУ-д 60,45%, Германд 60,61%-тай байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/