logo
Хоёр Солонгосын ялгааг НАСА-ийн зураг илчлэв

Хоёр Солонгосын ялгааг НАСА-ийн зураг илчлэв

2014/02/27
Хойд, Өмнөд Солонгосчуудын амьдрал хэр ялгаатайг хааяа гадаад мэдээ үздэг хэн ч гадарлах биз ээ. Хоёр улс хөгжлийн хувьд хэр зөрүүтэй байгааг НАСА-ийн 38-р экспедицийн гишүүний олон улсын сансрын станцаас авсан гэрэл зураг дахин нотоллоо. Саяхан сансрын станц Зүүн Азийн дээгүүр өнгөрөх үед тэрээр хэд хэдэн зураг дарж амжсан байна.

Хятад болон Өмнөд Солонгосын хөгжингүй хотууд, гол замууд маш гэрэлтэй, харин Хойд Солонгосын газар нутаг пиг харанхуй байгааг гэрэл зургаас харж болохоор байна.  НАСА-ийн зүгээс "Пхеньян жижиг арал шиг харагддаг, тус хотоос цацрах гэрэл хөрш Өмнөд Солонгосын жижиг хотуудынхтай адил харагдаж байсан" гэж мэдэгджээ. Дэлхийн Банкнаас мэдээлснээр Өмнөд Солонгост нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ 10,612 киловатт цаг, харин Умардад ердөө 739 киловатт цаг байдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш