Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 1. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 30. Чөдөр одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Шинэ cap эхлэж байгаатай холбоотойгоор цөөхөн хониныхоны хувьд ирээдүй гэгээлэг харагдаж байна. Cap таны санхүүгийн асуудлыг илтгэгч нарны аймгийн 2-р гэрээр аялал хийж байгаа. Өнөөдөр та ажлаасаа илүү гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Ажил хэрэгт чинь бага зэрэг өөрчлөлт орох болно. Та бэлэн байх хэрэгтэй. Гэртээ хайртай хүмүүсээ бүгдийг урь.
Үхрийн орд (4/20-5/20): Өнөөдөр бие биеэ ойлгох өдөр. Та өөрийнхөө хайртдаа хэтэрхий хайнга хандаад байгаа юм биш үү. Хосуудын хувьд хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчил нь харилцаагаа хөргөхөд хүргэж болзошгүй.
Ихрийн орд (5/21-6/21): Тогтворгүй өдөр. Өнөөдөр та нэлээд тайван бус, уур уцаартай байх бололтой. Хамаатан садан болон хөршүүдтэйгээ маргалдаж магадгүй. Тиймээс аль болох тайван байж, асуудал хурцдахаас өмнө зайгаа барь. Гэртээ бүгэх хэрэггүй. Харин түүний оронд идэвхтэй байж, цагийг хөгжилтэй өнгөрүүл.
Мэлхийн орд (6/22-7/22): Бодлоготой өдөр. Ажил дээр үүссэн таагүй явдлууд хувийн харьцаанд нөлөөлж ойр дотнынхонтойгоо муудахад хүргэнэ. Сэтгэл хөдлөлөө барь. Аахар шаахар зүйлсээс болж бүү уурла. Асуудалд бүтээлч сэтгэлгээгээр ханд.
Арслангийн орд (7/23-8/22): Цовоо сэргэлэн өдөр. Та гэртээ завсар хийх эсвэл нүүдэл суудал хийхэд тааламжтай үе байх бололтой. Танд хэд хэдэн мөрдлөг болгох уриа байна. Аливаа зүйлийг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Тэвчээр бол сайн чанар гэх мэтчилэн. Хэтэрхий их өөртөө итгэх нь асуудал болно. Та өөрийн нөөц бололцоо, чадвараа нэмэгдүүл. Хувийн харилцаа эерэг байна.
Охины орд (8/23-9/22): Амралтын энэ өдрүүдэд ажилласан хүн муугүй орлого олно. Оюутнууд шүүлгээ гялалзтал өгөх боломжтой байна. Ажлаа дуусгах хүчтэй бай. Өр зээлээ дуусга. Таны бодол ямар ч ашиг авчрахгүй. Зөвхөн таны эрх чөлөөг хязгаарлаж байгаа харилцаануудыг таслахад муугүй байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хамт олны үйл ажиллагаанд таатай өдөр. Бүрэн итгэдэг хүмүүсийнхээ дэмжлэггүйгээр та нөхцөл байдлыг хянах хяналтаа алдаж болзошгүй. Хайрт тань мөн ажлын тань талаар үнэт зөвлөгөө өгч чадна. Бизнес санаагаа хэрэгжүүлэхийн өмнө санаа нэгт багаа бүрдүүл.
Хилэнцийн орд (10/23-11/21): Эерэг өдөр. Нийтэч хилэнцүүд маш их ажилтай байсан ч сайхан харагдах болно. Өөрийн сүлжээгээ бий болгохын тулд олон нийтийн бүхий л ажилд оролц. Ажлын боломж хэт сайн байх бололтой. Гэхдээ нийгмийн чухал үйл явдалтай давхцана. Мэдээж нийгмийн үйл хэрэг олон байх ч ажлын боломж олон байхгүй.
Нумын орд (11/22-12/21): Уйтгартай өдөр. Од эрхэс ганцаараа байж гэр орны болон хувиараа хөдөлмөр эрхлэхийг зөвлөж байна. Олонхи нь эргэн тойрныхон болон амьдалын түвшин, өөртөө сэтгэл хангалуун бус байна. Гадны хүмүүстэй харьцаж тэдний соёлд суралцахад тустай. Амралтаа идэвхитэй өнгөрөөх шаардлагагүй.
Матрын орд (12/22-1/19): Уйтгартай өдөр. Од эрхэс ганцаараа байж гэр орны болон хувиараа хөдөлмөр эрхлэхийг зөвлөж байна. Олонхи нь эргэн тойрныхон болон амьдалын түвшин, өөртөө сэтгэл хангалуун бус байна. Гадны хүмүүстэй харьцаж тэдний соёлд суралцахад тустай. Амралтаа идэвхитэй өнгөрөөх шаардлагагүй.
Хумхын орд (1/20-2/18): Таагүй өдөр. Амьдралын эх сурвалж нь амжилт эрч хүч ажлаас шалтгаална. Амжилтын үүд хаалга нээгдэж зорьсондоо хүрнэ. Энэ өдөр та гайхалтай дур булаам байна. Өөрийгөө золиослоод ч болов бусдыг аз жаргалтай болгох гэж чин сэтгэлээсээ зүтгэнэ. Толгой, нүд, амьсгалын эрхтнээ хайрла. Амьсгалын эрхтний өвчин хүндэрч болзошгүй.
Загасны орд (2/19-3/20): Уйтгартай өдөр. Хэвтэнгээ сонин уншиж, цай юм уу кофе ууж өөрийгөө бөөцийл. Илчлэг сайтай өглөөний хоол нь таны өглөөний ёслолын нэг хэсэг нь байх болно. Танд тулгарч болох үүрэг хариуцлагаас та мултарч болно. Энэ орой таныг баярлуулах тэр боломжийг хүсэн хүлээ.