Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунхойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 3 дугаар сарын 2-ноос 2014 оны 3 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2-3-нд зарим газраар, 4-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 2-3-нд зарим газраар, 4-5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 13-18 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.