logo
Г.Бадамрагчаа нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

Г.Бадамрагчаа нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

2014/03/01
“Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон гэх үндэслэлээр өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд шалгагдсан найруулагч Г.Бадамрагчаа нарын гурван хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо. Өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болсон тус хуралд ерөнхий шүүгчээр Ё.Цогтданзан, шүүгчдээр А.Алтанхуяг, С.Батгэрэл, улсын яллагчаар Б.Эрхэмбаяр нар оролцжээ. Шүүх бүрэлдэхүүн Г.Бадамрагчаа, О.Цэнгэл нарын гурван хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш