НИТХ-ын 15 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлгээс тус намаас Тэргүүлэгчээр сонгогдсон С.Амарсайхан, Г.Төмөрбаатар, Р. Дагва нарыг чөлөөлөн Д.Авирмэд, Б.Саранчимэг, Б.Төмөрчулуун нарыг оруулах тухай санал орууллаа. Энэхүү саналыг НИТХ-ын хурлын төлөөлөгчид дэмжин НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Ингэснээр НИТХ-ын Тэргүүлэгчээр С.Ононбаяр, Д.Хүрэлбаатар, Д.Батчимэг, Д.Байдраг, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Б.Отгонбаяр, Д.Авирмэд, Б.Саранчимэг, Б.Төмөрчулуун нар ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.