Манай улс 1964 оноос хойш өвлийн олимпод оролцож эхэлсэн ч өнөөг хүртэл олон улсын хэмжээнд үзүүлсэн амжилт хомс байна. Жилийн дөрвөн улиралтай, өвлийн улирал урттай манай оронд өвлийн спорт хөгжих бүрэн боломжтой боловч материаллаг бааз, техник хэрэгсэл хангалтгүй байгаа нь амжилт гаргахад саад болж байна.
Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2013 оны 9 дүгээр сарын 6-ны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д өөрчлөлт оруулж, ССАЖЯ-ны хариуцсан нэг төслийг нэмлээ. Нэмж баталсан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
Ингэснээр олон улсын стандартад нийцсэн "Өвлийн спортын ордон төсөл"-ийг "Барих-өмчлөх-ашиглах" концессын төрлөөр хэрэгжүүлнэ.
Өвлийн спортын ордонтой болсноор Монгол Улсад өвлийн спорт хөгжих, өөрийн болон бусад улс орны тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдэнэ. Манайд тамирчид идэвхтэй хичээллэдэг тэшүүрээс гадна шорт-трек, уран гулгалт, хоккей, кёрлинг зэрэг спорт ч хөгжих юм.