Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар "Сумын төвийн шинэчлэл төсөл"-ийг Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хэнтийн Биндэр, Төв аймгийн Лүн сумдад хэрэгжүүлэхээр тогтсон.
Дээрх төсөл, арга хэмжээний хүрээнд 16 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ус, дулаан, цахилгаан хангамж, холбоо дохиолол болон ариутгах татуургын гадна шугам сүлжээний ажлууд хийх бөгөөд инженерийн шугам сүлжээний барилгын ажлыг нэг маягийн зургаар гүйцэтгэнэ. Нэг маягийн зургийн даалгаврыг Барилга, хот байгуулалтын яам боловсруулж байна.
Эдгээр ажлыг холбогдох аймгийн Засаг дарга нарт нь эрх шилжүүлж, БХБЯ-наас захиалагчийн хяналтыг холбогдох аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албадтай хамтран хэрэгжүүлэх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Уг ажлыг орон нутагт нь шилжүүлэн хэрэгжүүлснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтад аймаг, орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн байгууламжууд барих, үр өгөөжтэй ашиглахад aч холбогдолтой юм.