logo
Хаяг шошгын зөрчилтэй 21 нэр төрлийн 7249 шил согтууруулах ундааг хураажээ

Хаяг шошгын зөрчилтэй 21 нэр төрлийн 7249 шил согтууруулах ундааг хураажээ

2014/03/03
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2014 оны 02 сарын 26-ны өдрийн 02-03/63 дугаар удирдамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй архи, спиртийн 14 үйлдвэрт шалгалт хийжээ. Үйлдвэрлэж байгаа 40 нэрийн архи, спиртнээс дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа төвд шилжүүлэхээр болсон байна. Хамтарсан шалгалтаар архины 3 үйлдвэр “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.4 дэх заалтыг зөрчсөн нь илэрсэн тул зөрчлийг арилгах талаар улсын байцаагчийн 10 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгчээ. Мөн хаяг шошгын зөрчилтэй 21 нэр төрлийн 7249 шил архи согтууруулах ундааны худалдааг битүүмжилж, 36 дээж аван лабраторт шинжүүлсэн байна. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан 3 газрын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авчээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш