Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/126 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд шилэн дансны систем нэвтрүүлэх журам, стандартын төсөл, техникийн даалгаврыг бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу нийслэл мэдээллийн ил тод байдлыг хангах, төсвийн орлого, зарцуулалт, тайлагналыг олон нийтэд нээлттэй, энгийн ойлгомжтой, хүртээмжтэй болгох “Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Улаанбаатар хотын санхүү, төсвийн үйл ажиллагааг ил тод байлгах, гүйцэтгэлд хяналт тавих эрхийг иргэдэд олгох зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд шилэн дансны систем нэвтрүүлэх журам, стандартын төсөл, техникийн даалгаврыг бэлтгэж, нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ахална гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.