2012 онд Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн чуулганаас “Бидний хүсч буй ирээдүйн гол зорилт бол тогтвортой хөгжил болон ядуурлыг бууруулах бөгөөд үүнд ногоон эдийн засаг гол байр суурь эзэлнэ” хэмээн тунхагласан.
Харин энэ удаагийн чуулганаар дараагийн үе шат болох “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийг НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр, Үйлдвэр хөгжлийн байгууллага, Сургалт, судалгааны хүрээлэн болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж, ирэх долоон жилд сонгосон 30 орондоо үндэсний ногоон эдийн засгийн бодлого боловсруулан мөрдүүлэх, энэ хүрээнд шинэ ажлын байр бий болгох, цэвэр технологийг дэмжих, байгаль орчны эрсдлийг бууруулах зорилго тавьж байна.
2013 оны Дэлхийн байгаль хамгаалах өдрийн хүрээнд Монгол Улс “Ногоон хөгжлийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр “PAGE” хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг авах эхний хоёр орны нэг болсон билээ.
Дубай хотноо болж буй чуулганаар “Ногоон эдийн засгийн түншлэл” санаачилгын хүрээнд цаашид боловсруулах бодлогын төсөл дээр сонирхогч орнуудын төлөөлөгчдөөс санал авахаар төлөвлөжээ. Монгол Улс энэхүү санаачилгыг түрүүлж дэмжсэн улсын хувьд өндөр ач холбогдол өгч, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавилаа.
Мөн С. Оюун НVБ-ын байгаль орчны хөтөлбөрийн гvйцэтгэх захирал Аким Штейнер болон Даян дэлхийн ногоон хегжлийн байгууллагын гvйцэтгэх захирал Хавард Вамсей нартай уулзаж ойрын жилvvдэд хамтран хэрэгжvvлэх хөтөлбөрийн талаар ярилцан, эко барилгын эрх зvйн орчин болон vндэсний стандарт боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Тvvнчлэн шинээр барих сургууль, цэцэрлэгийн барилгыг ногоон барилгын стандартад нийцvvлэхэд тохирсон зураг, тооцоо судалгааны талаар техникийн туслалцаа vзvvлэхээр боллоо.
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага Монгол Улсын тээврийн болон эрчим хvчний салбарын ногоон хөгжлийг хангах судалгааны ажлын vр дvнг ойрын хугацаанд танилцуулан хөгжлийн бодлогод нийцvvлэн цаашид хэрэгжvvлэх арга хэмжээнд дэмжлэг vзvvлэх болов.
Ногоон эдийн засгийн төлөөх тvншлэлийн олон улсын бага хурал өчигдөр өндөрлөв.