logo
Хотын төвд буун дуу гарч хоёр хүн амиа алдлаа

Хотын төвд буун дуу гарч хоёр хүн амиа алдлаа

2011/09/09
Найзыгаа буудаж хөнөөгөөд өөрийнхөө амийг егүүтгэсэн хэрэг нийслэл хотын төвд гарлаа. Энэ явдал МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн ойролцоо байрлах PC тоглоомын газарт болсон байна. Энэ РС тоглоомын газар үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд мэргэжлийн хяналтын газраас ажлын байрны дүгнэлт гаргаж өгөөгүй учир гурван сарын туршид нийтэд үүд хаалгаа нээгээгүй юм байна. Харин энэ газрыг түрээслэгчдийн найз залуус заримдаа ирж тоглодог байсан гэх мэдээлэл байна.
Амиа алдсан хоёр хүнийг эрэгтэй, эмэгтэй хоёр байсан гэсэн мэдээлэл байсан ч үнэн хэрэгтээ 20 гаруй, 30 гаруй насны хоёр залуу нас барсан болох нь тодорхой болоод байна. Ямартай ч тэдний нэг нь буюу 20 гаруй насных нь нөгөөхөө ангийн буугуур буудан амийг нь хөнөөсөн бололтой. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар эхний буун дуу гурав хоногийн өмнө гарчээ. Найзыгаа буудан амийг нь хөнөөсөн залуу интернэтээр “найзынхаа амийг хөнөөчихлөө” гэсэн утгатай мессэж илгээсэн аж. Түүнийг дараа мессэж авсан найз нь цагдаад мэдээлэл өгсний дагуу уг хэрэг цагдаагийнханд ил болсон аж.
Харин найзыгаа хөнөөчихөөд нөгөө рүү нь мессэж илгээсэн залуу цагдаагийнхныг очих үеэр нөгөө буугаараа өөрийгөө хөнөөсөн гэнэ. Гэмт хэрэг юунаас үүдэлтэй нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн газраас албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна.
Г.Онон
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш