logo
Д.Оюунхорол гишүүнийг “гэрэл авчирсан ачтан”  хэмээн нэрлэх болов

Д.Оюунхорол гишүүнийг “гэрэл авчирсан ачтан” хэмээн нэрлэх болов

2011/09/09
Завхан аймагт МАН-ын “Ард түмнээ сонсох аян” болж байна. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан баг Завхан аймагт ач холбогдол өгч ажиллан, ард иргэдийн санал бодлыг сонсч, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаад завханчууд нэн талархалтай байна. Өмнө нь дарга, сайд бүхнийг ирэхэд Завханыхан нэг л юм гуйж хүсдэг байсан нь гэрэл, цахилгаантай болгох. Тэгвэл энэ удаа арай өөр асуудлуудыг Ардын намынханд дуулгаж байна. Яагаад гэвэл олон жилийн хүсэл мөрөөдөл болсон цахилгаан, эрчим хүчний асуудал  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хичээл чармайлтаар үндсэндээ шийдэгдээд байгаа юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа  “Завхан аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсоноос хойш миний зүтгэл гаргаж шийдвэрлүүлсэн олон ажлын нэг нь эрчим хүчний асуудал байлаа. Үүндээ сэтгэл нэн  хангалуун явдаг даа.  Үүний дүнд бидний холын мөрөөдөл биеллээ олж Завхан аймаг  эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй боллоо. Гэрэл цахилгаантай болсноор иргэдийн амьжиргааны түвшин дээшилж,  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн олон хүн ажлын байртай болж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Тэлмэн суманд баригдах ДЦС нь олон хүмүүс орлоготой ажилтай  болж  өөрийнхөө орлогыг бүрдүүлэх боломж бололцоог бүрдүүлж байгаагаараа том хөрөнгө оруулалтын ажил болсон. 2012 оны зургаан сар гэхэд станцын барилгын зарим хэсэг ашиглалтад орно. 60 мвт-ын  хүчин чадалтай цахилгаан станц баригдана” хэмээн ярьсан байна. Д.Оюунхорол гишүүнээ завханчууд сүүлийн үед “Гэрэл авчирсан ачтан” хэмээн нэрлэх болоод байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш