Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 3 дугаар сарын 16-21-нд Австралийн холбооны улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийг баталлаа. Австрали улс Монгол Улсын "гуравдагч хөрш", Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн нэг болохыг нотолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг "өргөтгөсөн түншлэлийн" түвшинд хөгжүүлэх, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд энэ айлчлалын зорилго чиглэнэ.