logo
Pussy Riot хамтлагийн гишүүд халдлагад өртөв

Pussy Riot хамтлагийн гишүүд халдлагад өртөв

2014/03/10
Оросын панк хамтлаг болох Pussy Riot-ийн хоёр гишүүн рүү хэсэг бүлэг эрчүүд халдаж, тэдэн рүү хог шидэн, будаг цацсан байна. Надежда Толоконникова, Мария Алёхина нарыг Нижний Новгород хот дахь McDonalds-ийн ресторанд өглөөний цайгаа ууж байхад нь ийм явдал болж өнгөрчээ. Эсэргүүцлээ илэрхийлсэн эрчүүд тэднээс хотыг нь орхиж, Америк руу явахыг шаардсан байна. 2012 онд ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэн Москва хотын сүмийн тахилын өмнө дуулж, улмаар хоёр жилийн хорих ял сонссон Толоконникова, Алёхина нар Сочигийн Олимпийн өмнө суллагдаад байсан юм. Тэд суллагдсаныхаа дараа ч Кремлийг удаа дараа шүүмжилж, олны анхаарлыг татаад амжжээ. Гэхдээ хоёр бүсгүй үнэхээр шударга ёсны төлөө тэмцэгчид үү, эсвэл барууныхны Оросыг шүүмжилдэг сэдвүүдийн нэг болох хүний эрх зэрэг асуудал дээр тоглолт хийж байна уу гэдэгт зарим ажиглагчид шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш