logo
Цагаан Хэрэмийн ханан дээр дурсгалын үгээ бичихийг зөвшөөрөв

Цагаан Хэрэмийн ханан дээр дурсгалын үгээ бичихийг зөвшөөрөв

2014/03/10
Цагаан Хэрэмийн тодорхой хэсэгт граффити зурахыг зөвшөөрөх шийдвэрийг Хятадын эрх баригчид гаргалаа. Энэ нь гадна дотны жуулчид тус байгууламжийн ханан дээр бичиж зурахаас сэргийлэх зорилготой алхам гэдгийг ажиглагчид хэлж байна. China Daily сонинд мэдээлснээр Бээжин хотоос зүүн хойд зүгт 70 км зайд оршдог Мутианью нь Цагаан Хэрэмийн хамгийн алдартай, хамгийн сайн хамгаалагдсан хэсгүүдийн нэг бөгөөд анхааруулга тавьсан байдаг ч хүмүүс алдарт байгууламжийн ханан дээр нэр зэргээ сийлэх нь элбэг байдаг ажээ. Харин одоо жуулчид Тулааны Цамхаг N14 нэртэй хэсгийн ханан дээр дурсгалын үгсээ бичих боломж бүрдэж байна. Улмаар энэ нь үр дүнгээ өгвөл дахин 2 өөр хэсэгт "Граффити бүс"-ийг байгуулах төлөвлөгөөг Хятадын холбогдох албаныхан гаргажээ. Дашрамд дурдахад Цагаан Хэрэмийн ханан дээр сийлэгдсэн үгсийн ихэнхийг Англиар бичсэн байдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш