Босогчдын хяналтанд байдаг Ас-Сидра газрын тосны боомтод нэвтэрсэн Умард Солонгосын далбаатай усан онгоцыг бөмбөгдөнө гэж Ливийн ерөнхий сайд анхааруулжээ. Учир нь тус хөлөг боомтод нэвтэрсэн нь олон улсын хууль журмыг зөрчсөн хэрэг гэж засгийн газрын тэргүүн Али Зейдан мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр хөлгийн ахмадад утсаар анхааруулга өгсөн ч тэрээр хөлөг дээр буй Ливийн зэвсэгт бүлэглэлийнхэн боомтоос явахыг зөвшөөрөхгүй байна гэсэн хариу өгсөн гэнэ. Ямартай ч энэ асуудлаар Ливийн засгийн газрын төлөөлөл Триполи дахь БНАСАУ-ын дипломатчидтай уулзаж хэлэлцжээ. Үүнээс гадна ерөнхий сайд Зейданы хэлснээр хөлгийн ахмадыг баривчлах зөвшөөрлийг холбогдох албаныханд олгосон байна.
Ливийн зүүн хэсгийн нутаг газрын тосны нөөц ихтэй бөгөөд тус улсын засгийн газар зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Ибрахим Жадранд итгэл хүлээлгэж, хар алтны гол боомтуудыг хамгаалах ажлыг хариуцуулжээ. Гэвч өнгөрсөн 7-р сард Жадран болон түүний дайчид боомтуудыг эзэлж, газрын тос экспортлох үйл ажиллагааг таслан зогсоосон байна. Улмаар тэд эрх мэдлийг нь өргөжүүлэхийг шаардах болсон аж. 32 настай Жадран CNN –д ярилцлага өгөх үеэрээ засгийн газрын албан тушаалтнуудын авлига хэрээс хэтэрсэн учраас эрхийнхээ төлөө тэмцэж эхэлсэн хэмээн ярьжээ. Гэхдээ удирдлаган доор нь 23,000 хүн байдаг гэсэн түүний мэдэгдэлд эргэлзэх хүн олон байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/