Залуусын хайр дурлал, анд нөхдийн үнэнч үерхэл, хязгааргүй хүсэл мөрөөдлийн тухай үзүүлсэн “Анхны үнсэлт” мюзикл Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа гурван өдрийн турш тоглогдлоо. Тус мюзиклын гол дүрд МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү өөрийн авъяас билэг онгод мэдрэмжээрээ тоглож үзэгдчээс өндөр үнэлгээ авсан юм.
“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэсэн тус жүжгийн хаалтын өдрийн тоглолт өчигдөр болсон бөгөөд энэ үеэр дуучин Б.Амархүүд "Гэнэтийн бэлэг" ирсэн юм. Тодруулбал: Дуучин залуугийн монгол дахь фэн клубын залуус түүнд уран бүтээлд нь өндөр амжилт хүсэж дурсгалын зүйл гардуулж хамтдаа гэрэл зургаа авахуулжээ.