logo
Сэлэнгийн гаалийн байцаагч нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаар болжээ

Сэлэнгийн гаалийн байцаагч нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаар болжээ

2014/03/11
Сүүлийн үед хэвлэлүүдээр Сэлэнгийн гаалийн байцаагч нар хууль зөрчсөн талаар мэдээлэл гарах болсон. Тэгвэл тус хэрэгт нэр холбогдоод буй байцаагч нар няцаалт хийж, мэдэгдэл гаргасан төдийгүй шүүхэд хандаж, шалгуулахаар болоод байгаа гэнэ. Тэрхүү мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Мэдэгдэл

Өдрийн сонины 2014 оны 2-р сарын 24-ны өдрийн дугаарт “Гаальчид ингэж машин өшиглөдөг гэнэ ээ, ГЕГ-ын даргаа!” гэсэн гүтгэлэг бүхий мэдээлэл гаргасанд гаальчид бид гомдолтой байгаа учраас худал гүтгэлэг тараасан этгээдийг цагдаагийн газарт хандаж шалгуулахаар өргөдөл өгсөн болно.

Бодит үнэнийг тайлбарлавал:
2014 оны 2-сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн бага оврын ачааны 4 машиныг шалгахад ачаагүй гэж мэдүүлсэн нь худал болж ачаатай болохыг илрүүлэн саатуулсан. Тухайн зөрчилтэй барааг Хилийн мэргэжлийн хяналтын албанд шилжүүлсэн бөгөөд тус байгууллага нь хууль журмын дагуу шийдвэрлэсэн болно.

Гаальчид бид ажил үүргээ шударгаар гүйцэтгэсээр байтал олон нийтэд худал мэдээ тарааж, гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэж байна.

Гүтгэлэг тараасан этгээдийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоож өгнө гэдэгт бид итгэж байна.

В.Батжаргал
П.Буянтогтох
Т.Саранжаргал
О.Жаргалан
Б.Наранжаргал


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш