logo
 Ажлаа мэдэхгүй сайдыг чөлөөлвөл яасан юм бэ

Ажлаа мэдэхгүй сайдыг чөлөөлвөл яасан юм бэ

2014/03/11
Салбарынхаа онцлогийг ойлгож амжаагүй шинэчлэгч сайдуудын тоонд Зам, тээврийн сайд А.Гансүхийн нэрийг нэгдүгээрт бичдэг. Үүнийг батлах гэсэн юм шиг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж юм л бол А.Гансүхийг байцааж, учраа мэдэхгүйгээр нь үг шидэлцээд авдаг. Үнэхээр ч хоёр жилийн дотор Зам, тээврийн салбарт хийсэн ажлуудаасаа илүү балласан ажил олон байна. Мэдээж Засгийн газрын бодлого, 2016 он хүртэлх төлөвлөгөөний дагуу Чингис бондын болон бусад хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Хөшигийн хөндийн олон улсын онгоцны буудал, зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох, мөн нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах төслүүдэд иргэд маш ам сайтай талархууштай хандаж байгаа. Гэтэл ажлаа мэдэхгүй сайдын балгаар  ч салбарт гажуудал үүссэн,  хийж бүтээх нь битгийхэл халж сольж, хурааж буулгаж байгаа нь илүү болоод байна.
 Хэдхэн хоногийн өмнө л гэхэд тэрээр ИНЕГ-ын дарга С.Буяндалайг хална гэж хөөсөн байх юм.  Зам тээврийн сайдын зөвлөлийн шуурхай хуралдааныхаа үеэр  сайд А.Гансүх ИНЕГ-ын дарга С.Буяндалайд  хандан “Чи ажлаа хийж чадахгүй байна. Чамтай хамтарч ажиллаж чадахгүй, чи гар” хэмээн хэлж, дээрх хуралдаанд суулгаагүй ажээ. Ийнхүү салбарын сайддаа хөөгдсөн С.Буяндалай өрөө тасалгаанд байгаа эд зүйлсээ нааш цааш нь зөөж, ажлаа хүлээлгэн өгөхөд бэлдсэн.
Сайдтан ганц С.Буяндалайг ч хөөсөн юм  биш зам тээврийн яамныхаа нарийн мэргэжлийн боловсон хүчин болох хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Махбал, хуулийн хэлтсийн дарга Энхбаатар гээд тоочоод байвал нилээд урт нэрсийн жагсаалт гарна. Ажилаа мэддэг боловсон хүчнүүдээ  толгой дарааллан халж оронд нь “төрийн албанд тэнцээгүй газрын дарга,  биеийн тамирын багш төрийн нарийн бичгийн дарга” гэх мэтчлэн сонин сонин дарга нарыг томилж яамаа эрээвэр хураавар болгож сууна. Засаг төрийнх нь шинэчлэх бодлого боловсрогдоод талдаа орж байхад яаман дотроо ч суудал, гүйдэлээ орж амжаагүй сайд шинэчлэл хийж амжих уу.
Ажлаа мэддэг дарга нараа шахаанд оруулж өөрөөр нь өргөдөлийг нь өгүүлж халдаг сонгодог аргатай гэдгийг онцлох хэрэгтэй.
Сайтдан өөрөө ажлаа мэдэхгүй дээрэс нь хувийн амбицаар ажилдаа ханддаг болохоор Зам, тээврийн сайд А.Гансүх байсхийгээд л хэл аманд орж,  баталгаатай ар тал болох ерөнхий сайдыгаа байдалд оруулдаг. Ерөнхий сайд нь аргалж, чалгалах гэж толгойгоо ажиллуулж, чамгүй л их хүч гаргадаг. Гэвч түүнийг дагах шүүмжлэл, хэл ам тасардаггүй. Даварсан А.Ганхуяг сайд цээжээрээ хамгаалдаг сайдынхаа сайхан сэтгэл рүү ус цацаж, түүнийг үл тоон Төсвийн байнгын хорооны хуралдаанд шууд л яамныхаа төсвийг нэмэх асуудлыг оруулсан. Энэ нь ч араасаа асуудал дагуулж, өөрийг нь хүн гэж тоогоогүйд дургүйцсэн Н.Алтанхуяг сайд сэтгүүлчдийн өмнө арга хэмжээ авна. Ямар арга хэмжээ авахыг судлуулж буйгаа мэдээлж байсан юм. Гэхдээ сайдын хувьд 30 хувьдуулаад л өнгөрсөн байсан. А.Ганхуяг сайд хэл ам таталж дураараа авирладаг. Дээрээс нь ажлаа мэдэхгүй  гээд сайдын албан тушаалд нийцэхгүй шалтаг шалтгаан олон бий. Намын томилгоогоор хаа хамаагүй хуульч хүнээр зам тээврийн салбараа удирдуулсны балаг яамныхны толгойны өвчин болоод байгаа гэнэ.

Харин сүүлийн үед засгийн газарт байнга л хэл ам таталж, ажлаа хийж чадахгүй байгаа зарим нэгэн гишүүдээ "зайлуулах" тухай яриа Төрийн ордон дотор "хэсэгж явна" билээ. Зарим нэгийнх нь нэр нь ч тодорчихсон бололтой юм. Ямартай ч эхний ээлжинд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Зам, тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын нэр дуулдаж байсан.  Н.Удвалын хувьд элчин сайдаар явах санал хүртэл хэлсэн талаар хэвлэлд бичсэн байсан. Харин мань хүн АНУ-д л элчингээр очвол очно, үгүй бол үгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа юм байх.

А.Номин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш