Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай Засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх талаар идэвхтэй хамтран ажиллахаар 2012 онд санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээнд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэхээс гадна цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудад эх орноороо бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд хамтран ажиллах юм.
Энэхүү санамж бичгийн дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” арга хэмжээг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулахаар боллоо.
Энэхүү арга хэмжээ 3 дугаар сарын 14-нд 13:00 цагт Соёлын төв өргөөнд болох бөгөөд нийслэлийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөл оролцоно. Мөн энэ үеэр 18 нас хүрч эх орны хүү болж, цэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэж байгаа залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.