Дорнод аймаг, Матад суманд байрлах газрын түүхий тосыг цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих Та-1 олборлолтын нэгдсэнил байгууламжийн экспортын тос ачих хэсэгтэнэ сарын 10-ны 20.48 цагт гал гарчээ. Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Дуламдорж, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар ослын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тосны ачилт хийлгэхээр эгнэн зогссон 10 машины баруун захаас 3 дахь машинд гал гарч дэлбэрэлт үүсэн,улмаар бусад машин шатсан. Ээлжийн оператор Цэдэнзэлэм ачилтын шахуургыг хаасан тул тос алдагдаагүй. Мөн Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн шугам хоолой, танк савнуудын аюулгүйн хавхлагыг хаан, цахилгааныг түр таслан галын аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадсан гэж ОБЕГ-ын дарга хэллээ.
БНХАУ-ын компанийн эзэмшлийн экспортын тосны тээвэрлэлтийн 8 машин шатсан. Тус улсын харъяат 2 иргэн өртсөн байж болзошгүй, талбайд хэн болох нь тодорхойгүй 2 цогцос байна. Мөн БНХАУ-ын CNPC экспортын тосны тээврийн компанийн жолооч 40 орчим насны эрэгтэй 70 хувийн түлэгдэлттэйгээр Бичигт боомтоор БНХАУ руу яаралтай хүргэгджээ.
Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн зөвхөн ачилтын хэсэг галд өртсөн бөгөөд байгууламжийн бусад хэсэг болох түүхий тос цэвэршүүлэх, хадгалах хэсэг, ус шахалтын хэсэг, бохир ус цэвэршүүлэх хэсэг, түүхий тос буулгах хэсэг, 110 кВт-ын дэд станц,перфораци, шингэн хагалбарын шингэн цэвэршүүлэх caнзэрэг ойр орчмын барилга, байгаль орчинд ямар нэгэн осол гараагүй гэж Газрын тосны газрын дарга хэллээ.
Осол гарсан газарт Дорнод аймгийн Цагдаа, Гааль, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Прокурорын газрынхан ажиллаж байна. Мөн шүүх, эмнэлэг, түргэн тусламж, Матад сумын цагдаагийн хэлтсийн ажилтнууд хэргийн газарт үзлэг шалгалт хийж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.