logo
Өнөөдрийн өнгө /2014.03.13/

Өнөөдрийн өнгө /2014.03.13/

2014/03/13

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 12. Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Мунхрахуй.  Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Эерэг өдөр. Өнөөдөр санхүүгийн асуудал шийдэгдэнэ. Та зоригтойгоор ирээдүйгээ харах хэрэгтэй. Ажил дээрээ эвгүй уур амьсгалтай байдаг бол энэ ажлаа хурдан соль. Мэргэжилтэй холбоотой зорилгодоо хүрнэ. Өөрийнхөө бодлыг бодит ажил болгож чадна. Олны танил болж алдар нэртэй болно.

 

Үхрийн орд (4/20-5/20): Тууштай өдөр. Гараг эрхэсийн нөлөөгөөр таны амьдралд олон өөрчлөлтүүд гарна. Тэд хурц гүйлгээ ухаантай, ажил хэрэгч, шийдэмгий үндэслэлтэй маргаж чаддаг. Та юу хүссэндээ хүрч чадна. Гол нь замын дундаас бүү ухар.



 

Ихрийн орд (5/21-6/21): Эерэг өдөр. Хэрвээ та гэр бүлийн амьдрал зохиохоор шийдсэн бол энэ нь маш сайхан санаа байх болно. Ихрийнхэн эрүүл мэнддээ маш анхаардаг хүмүүс байдаг бөгөөд шинэхэн жимс ногоо танд гайхалтай эрч хүчийг өгөх болно. Орой гэрээсээ гарч хүмүүстэй хамт цагийг өнгөрөө.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Энэ өдөр албан тушаал ахих боломж байна. Санхүүгийн байдал ч тодорхой хэмжээгээр дээшлэх магадлал өндөр байна. Үүнд сугалаанд хожих, мөрийгөө авах, эд зүйл олох эсвэл бэлэг авах зэрэг багтана. Таны амьдралыг учир утгатай болгох, материаллаг байдлыг өөрчлөх шинэ танил бий болно эсвэл гайхалтай санал хүлээн авна. Түүнчлэн шинэ найз нөхөдтэй ч болох төлөвтэй.
 

Арслангийн орд (7/23-8/22): Эргэлзээтэй өдөр. Өнөөдөр сайн муу олон үйл явдал давхацсан өдөр байх болно. Үл ойлголцол зөрчилтэй байдал үүсгэхгүйн тулд ямар нэг асуудал гарахад хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Таны бодол санаа үг хэл маш хурц байгаа тул болгоомжтой байхыг сануулж байна. Эс тэгвээс таны хэлсэн хатуу, ёжилсон, шүүмжилсэн үгс хүмүүсийн зүрх сэтгэлийг шархлуулж мэднэ. Хэдийгээр таны сэтгэн бодох чадвар, эр зориг маш хүчтэй байгаа боловч аливаад хэт их яарч түргэдсэнээс болж та зохион байгуулалтгүй болох болно.

Охины орд (8/23-9/22): Эерэг өдөр. Та сонгосон хүнийхээ урьд нь ажиглаж байгаагүй чанаруудыг нээнэ. Шинэ ажлын бэлтгэлээ хийж байхдаа тэр таныг өвөрмөц санаануудаараа гайхшруулж магадгүй. Гэртээ ихэнх цагаа өнгөрөө. Та гэрийн ажлаас асар их таашаал авна.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хоёрдмол өдөр. Өнөөдөр таны хэрхэн биеэ авч явахаас амжилт гаргах эсэх төдийгүй хайр дурлалын асуудал ч хамаарна гэдгийг сана. Тэр бүү хэл хувийн амьдрал тань бүхэлдээ хамаарч ч мэдэх юм. Настангууд хууч өвчин сэдрэхээс болгоомжил.


 

Хилэнцийн орд (10/23-11/21): Эрсдэлтэй өдөр. Энэ өдөр болгоомжтой байж сэтгэлийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Бусадтай санал зөрөлдөх нь дэвшилтэнд хүрэхэд саад болно. Та өнөөдөр нэлээд дарамтан дор байх ба хэн нэгэн таны уур цухлыг дүрс хийлгэж болзошгүй. Ийм тохиолдолд уураа дарахад чинь нэлээд их сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болно. Үзэл бодлоо солилцохоос зайлс хий. Осол гаргах эрсдэл өндөр хэвээр байна.Эрсдэлтэй эсвэл аюултай үйл ажиллагаанд оролцох нь амиа хорлох явдал болно.
 

Нумын орд (11/22-12/21):  Шинэ ажил төрөл эхлэх болон ажил хэргийн түнштэй шинээр харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Таны амьдралын эрч хүч маш өндөр түвшинд байна. Дадаж сурсан зүйлдээ өөрөөр хандах, этгээд сонин үйлдэл гаргах, болчимгүй үг хэллэг хэрэглэх зэрэг нь бусдыг гайхашруулж, шүүмжлэлийн бай, ярианы гол сэдэв болж мэднэ.

 

Матрын орд (12/22-1/19): Төөрөгдүүлсэн өдөр. Далайцтай зүйл хийх гэсэн хүсэл тэмүүлэл, ажлын дадлага туршлага дутмаг байдал сэтгэл хоёрдуулахад хүргэнэ. Таны энэ байдалд эргэн тойрны хүмүүс гайхаж магадгүй юм. Хайр дурлал болон мөнгөтэй холбоотой асуудалд ямар нэг шийдвэр гаргахаа түр хойшлуул.

 

Хумхын орд (1/20-2/18): Таагүй өдөр. Таны сэтгэл санаа гутруу байвал амьдрал чинь улам доройтно гэж од гараг анхааруулж байна. Өнөөдөр гэр бүлийн асуудлууд нь дунд насны хүмүүст сүйтгэлтэй нөлөө үзүүлнэ. Тэвчээргүй зан гаргаж,эргэн тойрныхонтойгоо зөрчилдөнө. Сул дорой байдлаа харуулах хэрэггүй. Энэ нь таныг эргэлзээтэй байдалд оруулж болно.
 

Загасны орд (2/19-3/20): Сэрэглэн өдөр. Юуг ч хийсэн чадахаар байна. Яагаад гэвэл таны эргэн тойронд байгаа хүмүүс танд туслахдаа баяртай байх болно. Хайрын харилцаанд хурцадмал байдал үүсч магадгүй тул хайрттайгаа харьцахдаа бопгоомжтой бай. Зарим ганц бие хүмүүс шинэ хайртай учирна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш