Засгийн газар энэ жил үйлдвэржилтэд зориулж 1 их наяд төгрөг зарцуулахаар болсон. Үүнийг арилжааны банкуудаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдэд 5 жилийн хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй олгохоос гадна, эхний нэг жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм. Энэ зээлд хамрагдахаар нийт 1151 төсөл ирснээс 2 нь хэт өндөр дүнтэй, 61 нь давхардсан байсан учраас эхний ээлжинд 1088 төсөл сонгон авсан байна. Үүнээс 131 экспортыг дэмжих, 757 нь импортыг орлох төсөл байсан бол, 200 нь зориулалт бус төсөл байжээ.
Тиймээс экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох зориулалт бүхий 888 төслийг Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банктай хамтран шалгаруулсан байна. Эдгээр төслийн нийт өртөг нь 7.3 их наяд төгрөг ч, төсөл санаачлагчдын зүгээс 4.2 их наяд төгрөгийн зээл хүсээд байгаа. Үүнийг бондын хөрөнгөөр санхүүжүүлж дийлэхгүй учраас 888 төслийг дахин шигшихээр болсон байна.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...