logo
Америк цагдаад буудуулсан монгол залуу 40 настай байжээ

Америк цагдаад буудуулсан монгол залуу 40 настай байжээ

2014/03/17

Гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын дунд элдэв асуудалд өртөх нь түгээмэл байдаг аж. Тухайлбал, энэ сарын 9-ний өдөр АНУ-ын Иллинос мужийн Buffalo Grove-д амьдарч асан 40 настай Монгол залуу цагдаа нартай сөргөлдөн, улмаар эсэргүүцэл үзүүлснээс тэдэнд буудуулж амь үрэгдсэн байна. Тодруулбал, талийгаач С.Эрдэнэбилэг гэгч  гэр бүлийн маргаантай холбоотой дуудлагаар ирсэн цагдаа нарын шаардлагыг эсэргүүцэн, хутга хэрэглэх гэсний улмаас ийм харамсалтай хэрэг гарчээ. Орон нутийн цагдаагийн байгууллагаас мэдээлснээр тэрээр урьд нь танхай, хулгайн хэргээр баричвлагдан саатуулагдаж байгаад шүүхийн шийдвэрээр 20 000 долларын барьцаагаар суллах шийд гарснаар барьцааг төлөн суллагдсан байжээ.

Одоогоор энэхүү хэргийг Иллиниос мужийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд монгол залууг буудсан гэх хоёр цагдаад цалинтай чөлөө олгоод байгаа гэнэ. Энэхүү 3500 орчим хүн амтай хотод цагдаа ажилтан энгийн иргэнийг буудан хөнөөсөн анхны тохиолдол болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш