Абу-Даби хотноо зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр гар утасны азын дугаарыг 2 сая гаруй ам.доллараар зарсан байна. The National сонинд мэдээлснээр Ойрхи Дорнодын үүрэн утасны Etisalat компанийн 777-7777 дугаар болон дугаарыг дагалдах үйлчилгээний багцыг 7,877,777 дирхам буюу 2.1 сая ам.доллараар заржээ. Гэхдээ бүх дугаарууд засгийн газрын өмч учраас нэрээ нууцалсан худалдан авагчид азын уг дугаарыг эзэмших эрхийг шилжүүлэхгүй аж. Харин худалдан авагч 2.1 сая ам.долларыг төслнөөрөө Etisalat компанийн "Diamond Plus" нэртэй үйлчилгээний багцыг 2 жил ашиглах эрхтэй болжээ. Тодруулбал энэ багцын хэрэглэгчийн хувьд 22,500 минутын яриа болон 22,500 мессеж үнэгүй бөгөөд сар бүр 100 гегабайтын дата эрхтэй юм байна. Өөрөөр хэлбэл энэ эрхээ бүрэн ашиглахын тулд өдөрт 12 цаг ярьж, 725 мессеж бичих "шаардлагатай" ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/