logo
 Худалдааны бодлогын тайланг хэлэлцлээ

Худалдааны бодлогын тайланг хэлэлцлээ

2014/03/17
Монгол Улсын Засгийн газрын тайланг 2005 оноос хойш эдийн засгийн гол салбаруудад гарсан өөрчлөлтүүд, бодлогын шинэчлэл, статистик тоон мэдээлэлд үндэслэн Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж сайшаан дэмжлээ.

Энэ тайланг Дэлхийн худалдааны байгууллагад хүргүүлэх юм байна. Манай улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд нэгдэн орсон. Гишүүн орнууд худалдааны бодлогоо тогтмол хянуулах үүрэг хүлээдэг бөгөөд манай улс 2005 онд анх хянуулж байжээ.

Худалдааны бодлогыг хянах үйл ажиллагаа, хэлэлцүүлэгт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцох бөгөөд хэлэлцүүлгийн дүнд гишүүн орнууд дүгнэлт, зөвлөмж өгдөг байна. Дэлхийн худалдааны байгууллагад 158 орон гишүүнээр элсчээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш