Канадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” компани Засгийн газартай байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-ээр халхавч хийж 52.5 тэрбум төгрөг татвараас бултуулсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Их даширын хөндийгөөс 40 тонн алт олборлож, 2008 онд үндсэн ордын нөөцөө шавхсан тус компани мөн онд хөрсөнд үлдсэн алтны нөөцийг шавхахаар цианит натри ашиглаж эхэлсэн. Химийн хортой бодис ашигласан энэ уурхайд өнгөрсөн оны долдугаар сард осол гарч, монгол хүний амь нас эрсэдсэн талаар өмнөх нийтлэлд дурдсан билээ. Хачирхалтай нь тус компанийн удирдлага уурхайд хүний амь нас эрсэдсэн ноцтой хэргээс нэр бүтэн гарах оролдлогыг осол болсон мөчөөс хэрэгжүүлж эхэлсэн байх юм. Тэд хуулийг гууль болтол завхруулахдаа авлига, хээл хахуульд дуртай түшмэдийн дэмжлэгийг яаж ийгээд авсан байдаг. Монголын төрөөр тохуурхаж сурсан энэ компани уурхайд гарсан ослыг нууцлахдаа мөн л төрийн албанд ажиллагсдыг татан оролцуулжээ.
Осол 2013 оны долдугаар сарын 3-нд гарсан байдаг. Энэ өдрийн 19:00 цагт уурхайд ээлж солигдож, нуруулдан уусгалтын хүдэр ачих зориулалттай КАТ S110 лампны гэрэл авахаар явсан мастер залуу “Форд рейнжер” маркийн машинаар цааш даланг тойрч үзлэг хийхээр хөдлөөд 13 орчим метр өндөртэй далангаас унасан юм. Энэ бол мөнөөх цианит натри ашиглан олборлолт явуулж буй талбай. Ослыг 19.55 цагт гарсан гэж албаны эх сурвалж тэмдэглэж авсан байна. Гайхалтай нь ийм ноцтой осол гарч, хүний амь эрсдээд байхад ар гэрийнхэнд нь цаг алдахгүй хэлэх учиртай “Бороо гоулд”-ынхан бараг гурван цагийн дараа мэдэгдэж, эмнэлэгт хүргэсэн тухайгаа дуулгасан юм.
Хэрэг гарсны маргааш өглөө Их даширын хөндийд уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа талбайд шинжээч, мөрдөн байцаагч, прокурор, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид ослын шалтгааныг тогтоох ажлаа эхлүүлэв. Энэ үеэр гэрчүүд машины баруун урд дугуйны хий гарсан, уг машин тооромз муутай, баруун талаараа өрөөлддөг байсныг мэдүүлжээ. Мөн тухайн үед мөрдөн байцаагч тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлдээ “Машины баруун урд дугуйны хий гарсан, обуд, резин дугуй хоёрын завсар шороо чихэж орсон талаар тэмдэглэж, шинжээч дугуйны хий гарсныг нотлох фото зургийг ч дарж амжсан байв.
Шинжээчид мөрдөн байцаагчийн алдаан дээр “тоглов”
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэс энэ ослыг Эрүүгийн хууль дахь авто ослын зүйл ангиар шалгаж эхлэх нь тэр. Үүгээрээ мөрдөн байцаагч уурхайн хаалттай бүсээс дотогш, тэр тусмаа алт олборлож, үйлдвэрлэл явуулж байгаа байгууламж, түүний даланд гарсан осол нь “Бороо гоулд” компанид огт хамааралгүй гэдгийг харуулахыг зорьсон нь энэ. Энэ мөчөөс Зүүнхараагийн цагдаа, прокурорууд тус компанийг үйлдвэрлэлийн осол гаргасан хэргээс мултлах ажлыг эхлүүлэв. Осол болсон газрын далан руу явган хүн бууж гарах гарц байхгүй, уурхайн аврагчид хагас эгц шахам далан руу бууж, суухад бага биш хугацаа зарцуулахаар байгааг тэнэг хүн хараад ч ойлгохоор байв.
Гэвч тус компани “Эмч ослын газарт долоон минутын дараа ирсэн. Үүнээс нэг минутын дараа машиныг уулын засварын машинаар татсан. Ингээд дийлэхгүй болохоор нь уулын өөрөө буулгагч машинаар татаж осолдсон машиныг эргүүлсэн. Энэ хооронд ердөө хоёр минут болсон. Дахиад хоёр минутын дараа эмч, аврах ангийнхан осолдогчид анхны тусламж үзүүлсэн. Үдшийн 21:25 цагт Зүүнхараагийн эмнэлэг рүү тээвэрлэж, “Бороо гоулд”-ын уурхай-Зүүнхараа хоёрын хооронд 30 минут зарцуулсан гэж үйлдвэрийн ослын актад тэмдэглэжээ. Зүүнхараа дахь Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж, бараг хоёр сар болсны дараа Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид анхны дүгнэлтээ гаргасан юм. Тэд “Бороо гоулд” компани хоёр дахь удаагаа эвдрэлд орж байгаа талбайн хөдөлмөрийн аюулгүй байдлыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгддөг дүрэм журмын дагуу хангаагүй. Аюул осол болж мэдэх уурхайн технологийн замд аюул ослоос сэргийлэх тэмдэг тавиагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөн” гэж дүгнэв.
Мөн мөрдөн байцаагч хэргийн газрын үзлэгийг дутуу хийж машин унасан далангийн өндөр, машин осолдохоос өмнөх газар орчны байдлыг шалгаагүйг илчлэв. “Бороо гоулд”-ын нөлөөнд орж хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн мөрдөн байцаагчийн алдааг олж харсан аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид “Осолдсон машин баруун тийш тод мөр гарган замын далан, хөмсгөн дээгүүр 19.6 метр явж, 12.8 метрийн өндөртэй далангаас унасан. Талийгаач тухайн үед бие нь муудаж жолооны хяналтаа алдсан байх” гэсэн эргэлзээтэй дүгнэлт үйлдсэн байна. Түүгээр ч зогсохгүй “Осолдсон машины тос, шингэн ихээр ялгарч, асгарсан учраас техникийн нарийн үзлэг хийж болохгүй” гэв. Энэхүү дүгнэлтийг гарах хоёр сарын хугацаанд хохирогчийн ар гэрийнхэн осолдсон машиныг техникийн үзлэгт оруулах хүсэлтээ мөрдөн байцаагчид хэд хэдэн удаа өгсөн юм. Гэвч мөрдөн байцаагч “Машины эд анги гэж авах юмгүй болсон, Сэлэнгэ аймаг руу ачуулсан” гэж хэлээд халгаагаагүй аж. Гэтэл мөнөөх машин Зүүнхараагийн Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд, тос, шингэнд холилдсон шинжгүй хадгалагдаж байсныг хохирогчийн ар гэрийнхэн өнгөрсөн оны есдүгээр сарын 26-ны өдөр фото зургаар баримтжуулсан байна.
Ингээд автомашинд дахин үзлэг хийхээс өөр аргагүй болсон мөрдөн байцаагч, прокурорууд хохирогчдын хүсэлтээр хоёр дахь удаагаа шинжээчийн дүгнэлт гаргуулах болсон байна. Гайхалтай нь хоёр дахь удаа дүгнэлт гаргасан шинжээчдийн баг “Автомашиныг асааж үзэхэд хэвийн ажиллаж байсан. Машины баруун урд дугуйны хий ослын дараа гарсан байх магадлалтай” гэж хээвнэг тэмдэглэжээ.
Түүгээр ч зогсохгүй Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчдын “Бороо гоулд”-ын уурхайн бүс, технологийн зам, хаалттай бүсэд олж хараагүй гэсэн аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээг “байсан, үзсэн харсан” гэж зүтгүүлжээ. Шинжээчдийн нэг нэгнээ үгүйсгэсэн ичмээр дүгнэлтээс харахад “Бороо гоулд” компанийнхан мэргэжлийн шинжээчдэд нөлөөлөхдөө тэднийг хавтаст хэрэгтэй нь танилцуулаагүй бололтой юм. Хэрвээ шинжээчид хавтаст хэрэгтэй танилцсан бол өмнөх шинжээчдийн дүгнэлтээс тэс хөндлөн дүгнэлт үйлдэж, хожим хариуцлага хүлээж мэдэх шалтгааныг өөртөө бэлдэхгүй байлтай.
Гэрч, шинжээчийн зөрүүтэй мэдүүлэг, дүгнэлтийг мөрдөн байцаагч, прокурор анхаарч үзээгүй юм. Ийнхүү Мандал суманд найман сар шалгагдсан нэртэй үйлдвэрийн осол, хүний амь нас үрэгдсэн онц хүнд хэргийг орон нутгийн хууль сахиулагчид Монгол Улсын хэд хэдэн хууль, дүрмийг зөрчин байж, зоригтойгоор хэрэгсэхгүй болгож чадав. Хавтаст хэрэгт Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто техник хариуцсан улсын байцаагч О.Уртнасангийн “Хэргийн газар анх очиход осолдсон машины баруун урд дугуйны хий гараагүй байсан. Сүүлд наймдугаар сард очиход Зүүнхараа дахь Журмын хашаанд байсан уг машины баруун урд дугуйны хий гарсан байна” гэх, мөн хэргийн газар ажилласан шинжээчийн авсан машины дугуйны хий гарсан фото зураг бүхий баримт, гэрчийн анхаарал татахуйц хэд хэдэн зөрүүтэй мэдүүлэг бий. Гэсэн ч мөрдөн байцаагч, прокурорууд энэ зөрүүтэй мэдүүлэг, фото зураг, баримтуудыг анхаарч нягтаагүй нь сонин. Түүгээр ч зогсохгүй уул уурхайн зориулалтаар ашигладаг гэж хэлэхэд хүнд, хуучирч муудсан, уул уурхайн зориулалтын тоног, холбоо хэрэгсэл огт байхгүй “Форд Ренжейр” машиныг шинжээчид “бүрэн тоногтой байсан” гэж үзсэн байхад хэргийн газар очиж, хэргийн газарт ажиллаж, уг машиныг бүрэн тоноглолгүйг гэрчлэх олон арван баримтыг хавтаст хэрэгт багтаасан мөрдөн байцаагч, прокурорууд ганц үг дуугарсангүй.
Мэргэжлийн нэр хүнд, ёс зүй "мартагдав"
Харийн “зүрхтэй” энэ компанид ямар ч хамаагүй аргаар баялаг олборлох нь чухал болохоос төрийг нь төр, хуулийг нь хууль гэж бодож байгаагүйг олон баримт харуулдаг. Төрийн албыг мөнгөний авдар болгож харсан хүмүүсийн дэмжлэгтэйгээр Монголын хуулийг гууль болгож ирсэн “Бороо гоулд” компани ямар нэгэн гэмт үйлдэл, хар мөрөө тэр даруй арилгаж сурсан бололтой юм. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд хэргийг шалгаж байгаа мэргэжлийн байгууллага, хууль сахиулагчдад энэ мэтээр нөлөөлж, хүний амь нас хохирсон хэргээр нэр бүтэн салахаар улайрч ирэв. Г
айхалтай нь тангараг өргөсөн хууль сахиулагч, улсын байцаагчид мэргэжлийн нэр хүнд, ёс зүйгээ уландаа гишгин байж, тэдний гар хөл болж байгаагаа юман чинээ бодсонгүй. Уурхайд гарсан ослын улмаас хүний амь нас үрэгдэж, ноцтой байдал үүсэхэд тэд өргөсөн тангарагтаа үнэнч байх нь битгий хэл “Бороо гоулд” компанитай үгсэн хуйвалдаж, хэргийг хэрэгсэхгүй болгохын төлөө хамгийн арчаагүй арга хэрэглэсэн нь энэ. Хэрэг хуучраагүй дээр Канадын хөрөнгө оруулалттай энэ компани мөрдөн байцаагч, прокурор, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, МХЕГ-ын байцаагчдад нөлөөлсөн эсэх, үүний ард авлигын гэмт хэрэг нуугдаж байгаа эсэхийг шалгах ёстой болов уу. Төрд татвар төлөхөөс зайлсхийсэн, химийн хор ашигласан, хүний амь нас үрэгдсэн зэрэг олон үйл явдал өрнөсөн Их даширын хөндий дэх ордыг “Бороо гоулд” компани 2014 онд ашиглаж дуусна.
Анх 1998 онд Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулсан энэ компани эхний гурван жилд аж ахуйн нэгжийн албан татвараас 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувь чөлөөлөгдөж, импорт, экспортын гаалийн татвараа тэглүүлж, дотоодод борлуулсан болон импортын барааны НӨАТ-ын арван хувийг төлж байсан. Хожим нь 2000 онд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр дээрх хөнгөлөлтийг дахин эдлэхээр болж “шунасан”. Ийнхүү бүх татвараас бултаж, олсон ашгаа Канад руу зөөсөн тус компани төрийн албыг мөнгөний авдар болгож харсан түшмэдэд нөлөөлж, 2007 оны наймдугаар сарын 3-нд Тогтвортой байдлын гэрээндээ өөрчлөлт оруулж чадсан байдаг. Тэд 2008 оны эцэс гэхэд 40.040 кг алт олборлож 849.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн ч олсон ашгийнхаа өчүүхэн хувийг улсад өгсөн юм. Түүгээр ч зогсохгүй 2009 онд улсын төсөвт төлөх татвар, хураамжаа 1998 онд үйлчилж байсан хэмжээгээр төлж, бусдаас илүү эрх эдэлж байсан.
Тэд ийн хууль зөрчиж, Монголын алтыг хулгайлж байх хугацаанд буюу 2008 оны зургадугаар сараас 2009 оны дөрөвдүгээр сарыг дуустал 1222 кг алт олборлосон ч улсын санд тушаалгүй хулгайгаар борлуулж байгаад баригдаж байсан удаатай. Тэдний хулгайлсан алтны үнэ тухайн үеийн ханшаар 52.5 тэрбум төгрөг болж байв.
Тус компанийн толгой компани болох “Сентерра Гоулд” гүрэн дамнасан, эдийн засгийн алуурчин корпорациудын тоонд багтдаг. Тэгвэл “Сентерра Гоулд”-ын нэр дээр Монгол Улсын ашиглалтын долоо, хайгуулын 20 лиценз байдаг. Харин “Бороо Гоулд” компанийн эзэмшилд ашиглалтын арав, хайгуулын дөрвөн лиценз байгаа.
Хууль, дүрмийг үл тоож, булхай луйвраа монголчуудаас хулгайлсан алтнаас олсон ашгаар нуун дарагдуулж сурсан энэ компани өдгөө Гацууртын алтны ордыг ашиглахаар боломжтой цагийг хүлээж сууна. Энэ ордыг Засгийн газар, УИХ стратегийн ордын тоонд багтаахаар төлөвлөж байгаа бол “Бороо Гоулд” компани Засгийн газартай дахин Тогтвортой байдлын гэрээ байгуулахыг санаархаж байгаа. Харин хууль ёсыг сахиж, хүнлэг энэрэнгүй байж, хариуцлагаа ухамсарлаж, тэнцвэртэй үйл ажиллагаа явуулж чаддаггүй энэ мэт харийн зүрхтэй хөрөнгө оруулагчдад дахин найр тавьбал монголчуудын гуниг, зовлон мөд барагдахгүй биз ээ.
Д.ОТГОНЖАРГАЛ