logo
Циркийн хувьчлалд Монголын Залуучуудын Холбоо байр сууриа илэрхийллээ

Циркийн хувьчлалд Монголын Залуучуудын Холбоо байр сууриа илэрхийллээ

2014/03/17
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр циркийг тойрсон асуудал ихээр яригдаж нийгэмд газар авч байгаа. ШӨХТГ-ын дарга дарга О.Магнай болон Их аварга Д.Дагвадорж хоёрын дунд үл ойлголцол үүсээд буй билээ. О.Магнай  “Аса” циркийг төрийн өмчид эргүүлэн татах тухай мэдэгдсэн бол Их аварга Д.Дагвадорж  худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн өөр ярих юм байхгүй гэж мэдэгдсэн юм. Тэгвэл ШӨХТГ-ын дарга О.Магнай их аварга Д.Дагвадоржид зохих хариуг нь барьж, циркийг хувьчлахад анх байгуулж байсан гэрээг олон нийтэд дэлгэсэн бөгөөд цирктэй холбоотой асуудлаар Их аварга Д.Дагвадоржийг ямар үүрэг хариуцлага хүлээсэн болохыг нь сануулсан юм.

Энэ асуудал сүүлийн үед нийгмийн анхаарлыг татаж, сошиал ертөнцөөр хүн бүр санал бодлоо элэн далангүй бичиж үзэл бодлоо илэрхийлж байгаа бөгөөд өнөөдрийн хамгийн их анхаарал татсан жиргээ МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбатын жиргээ байлаа. МЗХ хүүхэд, залуучуудын зориулалттай барилга байгууламжуудыг төрийн өмчид буцаан өгөх, мөн зориулалтаар нь ашиглуулах тал дээр хатуу байр суурьтай байдаг бөгөөд өнгөрсөн жил “Паркаа аваръя” хөдөлгөөн МЗХ-ны хамгийн том ажил болж байсныг санаж байгаа байх. Тийм ч учраас циркийн асуудал дээр О.Магнайг дэмжиж байна. Их аваргыг хохиролгүй болгохыг Төрийн өмчийн хороо хариуцах хэрэгтэй гэсэн жиргээг нийгэмд нисгэсэн байх. Үнэхээр Парк, Цирк хоёр бол ижилхэн асуудал хүүхэд, залуучуудын хөгжлийн төв гэвч өнөөдөр нэг нь газраа булаалгаж, нөгөөх нь хувьд шилжээд ажиллагаагүй болсон. Тиймээс залуучуудын төв байгууллага болох МЗХ энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэх нь зөв гэсэн мэссэжийг иргэд өгч, дэмжиж байгаа нь сошиал ертөнцөөр харагдлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш