Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар дүүргийн 12 иргэнийг төрийн дээд одон медалиар шагнаж ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан болон Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Монгол цэргийн өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулсан юм.
Олон жил үр бүтээлтэй ажилласан Б.Хонгороо, Д.Чимэддорж нарын хоёр хүн Монгол Улсын Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор, Ц.Наранцэцэг Цэргийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор, Д.Алтангэрэл, Г.Бат-Өлзий, Д.Дүүрэн, Д.Хорлоо, Л.Цэцгээ, Л.Чулуун, Д.Наранчимэг нарын долоон хүн Алтангадас одонгоор, П.Долгорсүрэн, П.Цогбадрах нарын хоёр хүн Хөдөлмөрийн Хүндэт медалиар энгэрээ мялаалгалаа.