Нийслэл хотын замын халтиргаа, гулгаа ихсэж явган хүн явахад тун бэрх байдалтай байгаа билээ. Тэгвэл Имартын хамт олон Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн орчинд цас, мөстэй явган хүний замыг цэвэрлэжээ.

Тодруулбал, Имартын хамт олон бид нийгмийн хариуцлагын хүрээнд 360 ажилтнуудынхаа оролцоотойгоор ‘ХАМТДАА ЦАС ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ" аяныг амжилттай зохион байгууллаа.

Шинэ оны анхны сайн үйлсийн аяныг олны хөл хөдөлгөөн ихтэй ‘‘Улсын Хоёрдугаар төв эмнэлэг’’, ‘‘Гэмтэл согог судлалын үндэсний төв’’, ‘‘Хавдар судлалын үндэсний төв’’ болон ‘‘Улсын Гуравдугаар төв эмнэлэг’’-үүдийн нийт 1800 м2 талбай бүхий явган хүний замын дагтаршсан цас мөсийг цэвэрлэж эхлүүлжээ.

Дашрамд дурдахад, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт гэхэд л халтиргаа гулгаанаас болж гэмтэж бэртэн эмчлүүлэхээр ирэгсдийн тоо хоногт 70-80 хүрдэг байна.