logo
Төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Төрийн дээд одон медалиар шагнагдлаа

2014/03/19

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа нэр бүхий офицер, ахлагч, ажилтан алба хаагчдыг Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор БХИС-ийн Цэргийн командын сургуулийн артиллер, зэвсгийн тэнхимийн багш, хурандаа Д.Батболд, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны орлогч дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, БХХСАХНЭ-ийн штабын дарга, хурандаа Д.Рэнцэндорж, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Төмөрбаатар, БХЯ-ны Ахмадын хорооны жолооч, бэлтгэл дэд хурандаа С.Цэндбаатар, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны ахмад тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын заан Ц.Цэнд-Аюуш нар, “Цэргийн гавьяаны одон”-гоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, БХЯ-ны ГХАГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа М.Мөнхбаяр нарын арав гаруй алба хаагч, “Алтан гадас” одонгоор БХИС-ийн гадаад хэлний сургалтын төвийн багш Ж.Энхтал, БХХСАХНЭ-ийн эм найруулагч М.Дунгармаа, БХ-ын төв архивын архивч С.Оюун-Эрдэнэ нарыг, “Цэргийн хүндэт медаль”-аар БХЯ-ны БХЗГ-ын мэргэжилтэн, хошууч Б.Батболд, ЗХЖШ-ын ЕЗЦК-ын ахлах офицер, хурандаа С.Содов нарын хориод цэргийн алба хаагч, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн бага эмч Л.Цэцэгсайхан нарын хорь гаруй хүнийг шагнан урамшуулсан байна.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар...

Мөн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн тушаалаар эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл дүүрэн ажилласан дараах офицер, ахлагч, ажилтан, алба хаагчийг шагнажээ. Үүнд, “Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг”-ээр БХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийн дэд захирал, хурандаа З.Жамъянчагнаа нарын гурван хурандааг, “Батлан хамгаалахын тэргүүний ажилан” цол, тэмдгээр БХЯ-ны СБТГ-ын хуулийн хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Энхболд нарын зургаан алба хаагчийг, “Ахмад дайчин” медалиар бэлтгэл ахлах ахлагч Б.Гансүхийг шагнажээ.

“Батлан хамгаалах яамны хүндэт жуух бичиг”-ээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод, аудитын газрын мэргэжилтэн Л.Энхзаяа, “Дайчин алдар I” медалиар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод, аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Т.Лодойдамба, БХЗГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Отгонцэрэн, “Дайчин алдар II” медалиар ГХАГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа О.Ариунаа, БХ-ын сайдын туслах, ахмад Д.Зоригтсайхан, БХЗГ-ын мэргэжилтэн, ахмад Т.Нямсамдан, “Эх орны төлөө III” медалиар БХЗГ-ын мэргэжилтэн, дэслэгч  Т.Онцгойбаяр нар шагнагдлаа.

Батлан хамгаалахын дээд шагнал “Эх орны төлөө”...

Монгол улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Эх орны төлөө” Батлан хамгаалахын дээд шагналаар Цэрэг-эх орны сэдэвтэй олон арван дуу бүтээж, олны хүртээл болгон Зэвсэгт хүчнийг сурталчлах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын гавьяат жүжигчин, бэлтгэл хурандаа Нанзадын Чулуунхүүг шагнан, хүндэтгэл үзүүлж, энгэрийн тэмдэг, цом, өргөмжлөл гардууллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш