logo
Хүндэтгэлийн цэцэг өргөлөө

Хүндэтгэлийн цэцэг өргөлөө

2014/03/19

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, байгууллагын  удирдлагууд, ахмад дайчид Чингисийн талбайд орших жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монголын үе үеийн дайчин баатарлаг цэрэг эрст хүндэтгэл үзүүлж, магтан алдаршуулж, дурсан санадаг энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ, дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хошуу генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав оролцсон юм.

Энэхүү ёслолтой зэрэгцэн жанжин Ж.Лхагвасүрэн, Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажиллагаа мөн боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш