logo
Владимир Путин Крымийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурлаа

Владимир Путин Крымийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурлаа

2014/03/19
 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Крымийн удирдлагууд тус хойгийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Путин парламентын ээлжит бус хамтарсан хуралдаан дээр хэлсэн үгэндээ Крым үргэлж Оросын харьяанд байсаар ирсэн, энэ шийдвэр нь түүхэн шударга бус байдлыг залруулсан хэрэг боллоо хэмээн онцолсон байна. Украйны ерөнхийлөгч Виктор Януковичийг төрийн эрхнээс буулгасны дараа буюу 2-р сарын сүүлээр Оросыг дэмжигч хүчнийхэн Крымд хяналтаа тогтоосон бөгөөд өнгөрсөн даваа гарагт Украйнаас тусгаар тогтнож буйгаа зарласан юм. Украйны удирдлагууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн бол АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт Гааг хотноо Украйны асуудлаар хэлэлцээ хийхийг Их-7 болон Европын Холбооны удирдлагуудад уриалжээ. Гэхдээ ням гарагт явуулсан бүх нийтийн санал асуулгаар нийт Крымийн иргэдийн 97% нь Украйнаас туурга тусгаарлахыг дэмжсэн гэж Крымийн албаныхан мэдээлээд байгаа юм. Түүх сөхвөл, хуучин Зөвлөлтийн үед буюу 1954 онд Крымийг Украйны талд шилжүүлж байжээ.


РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш