Робот "сурвалжлагч" –ийн тусламжтайгаар газар хөдлөлтийн талаар мэдээ нийтэлсэн анхны сонингоор The Los Angeles Times тодорлоо. Сэтгүүлч, программист Кен Шчвенке газар хөдлөлт болсон тохиолдолд автоматаар богино мэдээ бичдэг алгоритмыг бүтээсэн байна. Тэрээр "Slate" сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хүний оролцоогүй бичигдсэн мэдээ 3 орчим минутын дараа интернэтэд тавигдсаныг хэлжээ. Өнөө үед дэлхий даяар "Робо-Сэтгүүл зүй" –н хүрээ тэлж байна. Los Angeles Times –ийн хувьд энэхүү технологийг ашиглах тал дээр тэргүүлэгчдийн нэг бөгөөд US Geological Survey зэрэг найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, түүнийг урьдчилан бэлтгэсэн загварт ашигладаг ажээ. Гэхдээ робот цаг хэмнэхээс сэтгүүлчийг орлохгүй гэдгийг Кен Шчвенке хэлж байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/