logo
Меркель Орост юу гэж анхааруулав?

Меркель Орост юу гэж анхааруулав?

2014/03/21
Орос Крымтэй холбоотой зөрчлийг намжаах алхам хийхгүй бол Европын Холбоо тус улсын эсрэг хоригоо чангатгана гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдлээ. Меркель Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө хэлсэн үгэндээ одоогийн улс төрийн нөхцөл байдлаас болж Их-8 –ын утга учир алдагдаад байгааг мөн онцолсон байна. Крымийн удирдлагууд Украйнаас туурга тусгаарлаж, Орост нэгдэх хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа тус хойгт нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа юм. Тухайлбал лхагва гарагт Оросыг дэмжигчид Крым дэх хоёр ч цэргийн баазыг хяналтандаа оруулсан байна. Крымийн асуудалтай холбоотойгоор барууны улсууд Орост эдийн засгийн хориг тавих асуудлыг хэлэлцэж байгаа юм. Гэхдээ энэ нь олон улсын хууль дүрэмд үндэслээгүй, хууль бус арга хэмжээ байх болно гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш