Монгол Улсын Их Хурлаар батлагдсан Хилийн боомтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд ажлын хэсэг байгуулагдсан. Боомтын захиргаа нь боомтын хяналтын байгууллага болон аюулгүй байдлыг хангах, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар бодлого боловсруулах үүрэгтэй. Энэ хүрээнд Хилийн боомтын нэгдсэн захиргаанд хил, хяналтын байгууллагуудаас шилжүүлэх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, зарим сайд нарын төсвийн багцаас ЗГХЭГ-ын төсвийн багцад төсөвт зардал шилжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зохицуулалт хийж хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолыг баталлаа.
ЗГХЭГ-ын дэргэд Хилийн боомтын нэгдсэн захиргаа байгуулагдаж байгаатай холбогдуулан боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудаас шилжих 128 орон тоо, урсгал зардлыг төсвийн тодотголоор боомтын нэгдсэн захиргаанд шилжүүлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгах, төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд тус байгууллагуудыг харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын батлагдсан төсвөөс санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.