logo
Батлан хамгаалах яамныхан гамшгийн аюулын талаар мэдээлэл сонслоо

Батлан хамгаалах яамныхан гамшгийн аюулын талаар мэдээлэл сонслоо

2014/03/22
Батлан хамгаалах яамны хүсэлтээр Нийслэлийн онцгой байдлын газрын мэргэжилтэн хошууч н.Мөнх-Эрдэнэ ирж, “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио” сэдвээр илтгэл тавьж, харилцан ярилцлаа.

Монгол улсын Засгийн газрын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, зарлан мэдээлэх” журмын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16.00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага сургалт хийж, бэлэн байдлыг хангах ёстой. Энэ жилийн хувьд тэрхүү сургалтын өдөр нь гуравдугаар сарын 27-ны өдөр тохиож байгаа бөгөөд тус сургалтын үед биеэ хэрхэн авч явах, болзошгүй аюулаас сэрэмжлэх болон Онцгой байдлын газар, албад хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Батлан хамгаалах яам мэргэжилтэн, ажилтнууддаа цаг үеийн болон нийгмийн тулгамдсан асуудал,  техник технологийн дэвшил, дэлхийн улс төрийн байдал, чиг хандлагын талаар сонсгодог ээлжит “Мэдээллийн цаг”-аараа ийнхүү гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл, болзошгүй аюулын үед хэрхэн ажиллах талаархи ойлголтыг нэмэгдүүллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш