Хойд Солонгос өнгөрсөн бямба, ням гарагт 50 орчим пуужин туршилтаар харвасан нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцсэн үйлдэл боллоо гэдгийг шинжээчид хэлж байна. Өмнөд Солонгосын "Yonhap" агентлагийн мэдээлснээр Пхеньян ням гарагт 16, бямба гарагийн өглөө далай руу богино зайн тусгалын 30 пуужин харважээ. Зөвлөлтийн үеийн “Frog” загварын пуужингууд эргээс 60 км зайнд далайн усанд унасан байна.
Үүнээс зургаан өдрийн өмнө Хойд Солонгос мөн л зүүн эргээс далай руу богино зайн тусгалын 25 пуужин харваад байсан юм. Умардын эрх баригчид пуужин харвасан нь аюулгүй байдлаа батлан хамгаалах зорилготой, тогтмол явуулдаг сургуулилт хэмээн мэдэгдээд байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр 3-р сар гарснаас хойш Пхеньян 70 орчим пуужин харваад байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/